“Катар-2022”: Тэмээд “илүү цагаар” ажиллаж байна
Анд нөхдийн мэдээ
2022-11-29
Дэлхийн аваргын хөлбөмбөгийн тэмцээн үзэхээр сая гаруй жуулчид Катарт ирсэн байгаа бөгөөд үүнээс улбаалан үйлчилгээний газрууд нэлээд ачаалалтай ажиллаж байгаагаас гадна тэднээс дутахааргүй ачаалал ихтэй, “илүү цагаар” ажиллаж байгаа “ажилчид” бол тэмээнүүд ажээ. “АР” агентлагийн мэдээлснээр тус нутгийн аялал жуулчлалын гол үзүүлэн болсон тэмээ унах, тэмээтэй зураг авахуулах хүмүүсийн тоо өдөр шөнөгүй үргэлжилж байгаа юм байна. “Тэмээнийхээ ачаар ашиг орлого ихээр олж байгаа ч тэмээнүүдэд маань амрах, хооллож идээшлэх цаг гарахгүй байна. Бурханд талархах, бас тэмээнүүддээ санаа зовох хоёр зэрэгцэн байна” хэмээн судан гаралтай тэмээчин эр Алли Забер тус агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. Тэрбээр анх 15 тэмээтэй ирсэн боловч эрэлт хэрэгцээ санаснаас хамаагүй их байсан тул тэмээнийхээ тоог 60 болгож нэмэгдүүлжээ. Нэг тэмээг өдөрт дунджаар 15-20 хүн, заримдаа 40 хүртэл хүн унаж зураг авахуулж байгаа ажээ. Тэмээнүүд нь хэт их ачааллаас болоод заримдаа босохгүй байх, боссон ч дахин хэвтээд өгөх явдал ихээр гарах болсон тухай дээрх тэмээчин эр ярьсан байна. Катарын цөлд нар мандаж, жаргахыг тэмээн дээрээс харах гэсэн жуулчдын тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.