images

Орос, Казахстан харилцаагаа бэхжүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-11-29


     Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Орос, Казахстаны ерөнхийлөгч нар өчигдөр Москвад хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Уг тунхаг бичиг улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, соёл, спорт, боловсрол, эрүүл мэнд, залуус гэсэн талбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай 37 зүйлээс бүрдэж байна. В.Путин “Ерөнхийлөгч Токаев дахин сонгогдсоноосоо хойших анхны айлчлалаа манайд хийж байгаа нь бэлгэдлийн утгатай. Энэ бол бидний харилцаа онцгой гэдгийг харуулж байна” хэмээн онцолжээ. Үүний хариуд Токаев “Орос улс манай улсын хувьд өргөн талбарт гүнзгий харилцаатай, стратегийн гол түнш мөн” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.