images

Хятадын “Алтан долоо хоног”

Ж.Ариунгэрэл

10 баримт

2024-10-04


Хятадын хамгийн том баярын нэг Улс тунхагласан өдрийн долоо хоногийн амралт үргэлжилж байна. Улс нийтээрээ амарч, орон даяар жуулчлалын давалгаа үргэлжилдэг энэ өдрүүдийг “Алтан долоо хоног” гэдэг. Энэ талаарх 10 баримтыг уншигчдадаа танилцуулъя.  

1. 1949 оны 10 дугаар сарын 1-нд Хятадын удирдагч Мао Зэдун БНХАУ-ыг байгуулсныг зарласнаар энэ өдрийг орон даяар үндэсний баярын өдөр болгон тэмдэглэх болжээ.

2. Дотоодын аялал жуулчлалыг өрөгжүүлэх зорилгоор 1999 оноос эхлэн энэ баяраар орон даяар долоо хоног амрах болсон байна.

3. 1999 онд энэ өдрүүдээр дотооддоо аялж жуулчилсан хүний тоо 28 сая байсан бол 2020 онд энэ тоо 637 сая болжээ.

4. Жуулчлалаас олсон орлого 2020 оны баяраар 466 тэрбум юань буюу 68.6 тэрбум доллар болсон байна. Тэгвэл өнгөрөгч 2023 онд энэ тоо 753 тэрбум юань буюу 107.3 тэрбум доллар болсон байна.

5. Энэ жилийн баярын нээлтээр Бээжингийн төв талбай Тяньаньмэньд үндэсний далбаа мандуулахад 120 мянган хүн цуглажээ.

6. Хятадын төмөр замын товчооны мэдээлснээр “Алтан долоо хоног”-ийн үеэр төмөр замаар аялах 199 сая ширхэг тийз зарагдсан байна. Үүнээс 21 сая нь баярын эхний өдөр буюу 10 дугаар сарын 1-ний өдөр оногджээ.    

7. Мөн Хятадын аялал жуулчлалын товчооны мэдээлснээр энэ өдрүүдэд хот хооронд нийтдээ 1.94 тэрбум аялал хийгдэнэ гэнэ. Энэ нь өдөрт 277 сая аялал гэсэн үг юм.    

8. Өнөө жилийн баяраар зөвхөн Хонконг гэхэд л эх газрын Хятадаас 1.2 сая жуулчныг хүлээн авч байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 10%-иар өссөн үзүүлэлт ажээ.  

9. Хятад иргэд дотоодод төдийгүй гадаадад жуулчлах нь эрс нэмэгдэж байгаа бөгөөд энэ жилийн баяраар тэдний аялахаар хамгийн их захиалга өгсөн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд нь Япон, Өмнөд Солонгос, Австрали, Тайланд, Малайз, Сингапур, Вьетнам байна.      

10. Үүнээс зөвхөн Тайландад ирэх хятад жуулчдын тоог 183 мянга хэмээн тооцоолж байгаа бөгөөд бөгөөд энэ жилийн нислэгийн тийз захиалга 2023 оныхоос 250%-иар нэмэгджээ.

 

 

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.