Хятадын сансрын нисгэгчид саран дээр буухад бэлэн
Анд нөхдийн мэдээ
2022-11-28
Хятад улс шинэ үеийн нисгэгчтэй сансрын хөлөг, зөөгч пуужин, саран дээр буугч, сансрын хувцас зэргийг хөгжүүлснээр саран дээр буух зорилгоо биелүүлэхэд маш ойртсон талаар "Синьхуа" агентлаг мэдээллээ. Энэ тухай “Shenzhou-15” сансрын хөлгийг хөөргөсний дараах хэвлэлийн бага хурлын үеэр тус улсын Сансрын агентлагийн даргын туслах Жи Чимин “Хятад улс саран дээрх хайгуул судалгаа хийх төслөө баталгаажуулан, төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд гол технологийг нь судалж дууссан” гэв. Мөн “Манай улс саран дээр буух төслөө хэрэгжүүлэхэд бэлэн. Би ойрын ирээдүйд энэ мөрөөдөл биелнэ гэдэгт итгэж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.