Өвөр Монголтой манай хийсэн гадаад худалдаа эрс өсжээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-28
Өвөр Монголын манай улстай хийсэн гадаад худалдаа энэ оны эхний арван сарын байдлаар эрчимтэй өссөн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тодруулбал, нийт импорт, экспортын өртөг 35.43 тэрбум юань буюу 4.95 ам.доллар болсон байна. Энэ нь өмнөх оноос 31.1 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн таван жилийн хамгийн өндөр дүн гэдгийг Хөх хотын Гаалийн газар мэдээлсэн байна. Тухайлбал, Өвөр Монгол манай улсаас 19.13 тэрбум юанийн нүүрс импортоор оруулсан нь өмнөх оноос 150 хувиар өссөн үзүүлэлт юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.