84 насандаа дунд сургуулийн физикийн шалгалтаа өгөхөөр бэлтгэж байна
Анд нөхдийн мэдээ
2022-11-28
Их Британийн иргэн 84 настай Эрни Паффет дунд сургуулиа төгсөх мөрөөдлөө биелүүлэхээр дахин суралцаж эхэлжээ. Тэрбээр өдгөө асрамжийн газарт амьдардаг бөгөөд 66 жилийн өмнө физикийн шалгалтдаа таван удаа унаж байсан аж. Тиймээс долоо хоног бүр Баруун Сассексийн Чичестер коллежид физикийн хичээлд сууж байгаа юм байна. Тэрбээр “Ирэх зун физикийн шалгалтдаа тэнцэнэ гэж бодож байна. Хэрэв тэгвэл би маш их баярлана” гэж ярьжээ. Сургуулийн захирал Хелен Лофтус “Түүнийг бидэнтэй хамт физикийн хичээлд сууна гэхэд огт эргэлзэлгүйгээр тийм гэж хэлсэн. Янз бүрийн насны сурагчид сургуульд байх нь ашигтай. Тэд өргөн хүрээний мэдлэг туршлагаа солилцож хөгждөг. Бид бүгд өөрийн хүсэл тэмүүлэл, зорилготой. Тиймээс Эрниг зорилгодоо хүрэхийг дэмжиж байгаагаараа бахархаж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.