Монголын баг Дэлхийн ур чадварын тэмцээнээс медаль хүртэв
Чихэнд чимэгтэй
2022-11-28
Барилгын тоосго өрөлт, угсралтын дэлхийн ур чадварын тэмцээн Австрали улсын Зальцбург хотноо болж өнгөрлөө. Энэ тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон манай тамирчин стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй хэмээн үнэлэгдэж “Medal of excellence” шагнал хүртжээ. Тэмцээн зохион байгуулагчид энэ төрлөөр гурван алтан медаль олгох, мөн мөнгө, хүрэл медалийн оронд “Medal of excellence” гэсэн шагналыг олгох болзол тавьжээ. Шилдэг оролцогч О.Наранбаатар нь Барилгын Политехникийн коллежийн оюутан, өнгөрсөн оны "Монгол ур чадвар" тэмцээний ялагч бөгөөд түүний дасгалжуулагч нь Л.Эрдэнэчулуун ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.