Украин улс Африкт тусална
Анд нөхдийн мэдээ
2022-11-28
Украин улс Европын холбооны хориод улстай хамтран 150 сая долларын хандивын мөнгө бүрдүүлж, хүнсний хомсдолд нэрвэгдээд буй Африкийн зарим буурай оронд үр тариа илгээх аян эхлүүлж буй тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Киев хотноо болсон “Украинаас ирэх үр тариа” сэдэвт олон улсын уулзалтан дээр Владимир Зеленский “Ган гачиг, дайн самуунаас үүдэлтэй хүнсний хомсдолд ихээр нэрвэгдээд буй Этиоп, Судан, Өмнөд Судан, Йемен зэрэг орнуудад хүргэх үр тарианы тээврийн цуваа удахгүй манай улсын боомтоос хөдлөх болно” хэмээн мэдэгджээ. Уг дээд хэмжээний уулзалтанд Бельги, Польш улсын ерөнхий сайд нар, Унгар улсын ерөнхийлөгч оролцсон бөгөөд Герман, Франц зэрэг бусад орны төрийн тэргүүн нар цахимаар оролцжээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Йемен, Судан зэрэг оронд үр тарианы тусламж үзүүлэх зорилгоор 6 сая евро хандивлаж буйгаа мэдэгдлээ. Тус уулзалтанд оролцсон орнууд хамтарсан тунхаглал гаргаж, Украинд хийж буй Оросын түрэмгийллээс үүдэн үр тарианы экспортын гол зам болсон Хар тэнгисийн зам хаагдаж дэлхий даяар хүнсний хомсдолд орох аюул нүүрлэж буйг онцгойлон дурдаад, энэхүү хямрал бэрхшээлийг хамтын хүчээр даван туулахаа илэрхийлсэн байна. Нөгөө талаар энэ өдөр бол 1930 онд Зөвлөлтийн харьяаны Украин улсад их өлсгөлөн нүүрлэж 3 сая орчим иргэн амиа алдсан “Голодомор” гэх эмгэнэлт явдлыг дурсах өдөр тохиож буй тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.