Дэлхийн хамгийн өндөр настай муур удахгүй төрсөн өдрөө тэмдэглэнэ
Анд нөхдийн мэдээ
2022-11-28
Английн Мерсисайдад 1995 онд төрсөн Флоси нэртэй муур удахгүй 27 насны төрсөн өдрөө тэмдэглэх бөгөөд Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн манай дэлхийн хамгийн өндөр настай муур ажээ. Муурын 27 нас гэдэг бол хүний насаар 120 настай тэнцдэг байна. Флоси 1995 онд тус мужийн нэгэн эмнэлэгийн хашаанд гудамжинд төрсөн бөгөөд түүнийг эмнэлгийн нэгэн ажилтан асарч авчээ. Улмаар өөр хэд хэдэн эзний гар дамжсаны эцэст өнгөрсөн 8 дугаар сард тус мужийн амьтан асрах газарт ирж удалгүй түүнийг тус газрын ажилтан Вики Грийн мөн асарч авчээ. Тэрбээр түүнийг их хөгширснөөс сонсгол, хараа нь муудсан хэдий ч тоглож наадах дуртайн дээр маш сониуч зантай, бас хоолонд их сайн, “Сайхан хоолноос хэзээ татгалздаггүй” хэмээн хэлжээ. Грийн “Флосийг анх хараад л ер бусын амьтан гэдгийг мэдсэн. Гэхдээ би дэлхийн хамгийн өндөр настай мууртай хамт амьдарна гэдгээ мэдээгүй” гэжээ. Үүнээс өмнө Гиннесийн дээд амжилтанд Америкийн Техас мужид 1967 онд төрөөд 38 наслан 2005 онд хорвоог орхисон Жэйз Пэрри нэртэй муур бүртгэгдэж байсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.