ӨАБНУ-ын ерөнхийлөгч Англи улсад айлчлав
Анд нөхдийн мэдээ
2022-11-25
ӨАБНУ-ын ерөнхийлөгч Сирил Рамапоса Английн III Чарльз хааны урилгаар тус улсад айлчилж буй нь III Чарльз хаан сууринд сууснаас хойшх анхны гадаадын зочин болж байна. Хаан зочны хамт цэргийн жагсаал үзэж сонирхсоны дараа морин тэргээр нэг километр орчим явж ордондоо иржээ. Улмаар ордонд ерөнхийлөгчийн хамт үдийн зоог барьсны дараа 1996 онд ерөнхийлөгч асан Нельсон Мандела III Чарльз хааны аав Филиппт бэлэглэж байсан шатрыг үзэж сонирхов. Хаан Африкийн 6 хэлээр мэндчилж, Нельсон Мандела болон хатан хаан II Элизабет нар найрсаг сайн харилцаатай байсныг дурдаад цаашид хоёр улсын харилцаа улам эрчимжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч мөн тус улсын шинэ ерөнхий сайд Лиз Трасстай уулзаж эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хэлэлцээр хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.