Украины уран зургийн үзэсгэлэн Испанид гарна
Анд нөхдийн мэдээ
2022-11-25
Украины орчин үеийн урлагийн бүтээлийн үзэсгэлэнг Испаний Мадрид хотод гаргах гэж буй тухай “Guardian” сонин мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар өнгөрсөн 15-ны өдөр тус улсын орчин үеийн урлагийн сор бүтээлүүдийг тээвэрлэсэн ачааны машин Киев хотоос сэмхэн гарч алс холын Испани улсыг зорьжээ. Энэ үе бол Орос улс Киев хот руу пуужин харвахаас өмнөхөн үе юм. Уг бүтээлүүд 5 өдрийн дотор Европыг хөндлөн 3 мянган километр туулан зорьсон газраа очжээ. Тэдгээр бүтээлүүд Испанийн Улсын уран зургийн галерейд очсон бөгөөд ирэх долоо хоногоос эхлэн ирэх оны 4 дүгээр сар үзэгчдийн хүртээл болох юм. “Украины модернизм 1900-1930” нэртэй гарах энэхүү үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг дайн самууны хөлөөс хамгаалахаас гадна дэлхий дахин таниулан сурталчлах зорилготой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.