images

Английн тусламжийн нисдэг тэрэг Украинд очив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-25


     Англи улс Орос Украины дайн эхэлснээс хойш анх удаа тус улсад аврах ажиллагааны зориулалт бүхий гурван нисдэг тэрэг хандивлаж буйн эхний нисдэг тэрэг Украинд очсон тухай “The Times” сонин мэдээллээ. Үүнээс өмнө Украины 10 цэрэг болон инженер техникийн ажилчид тус улсад 6 долоо хоног сургалтанд хамрагдсан ажээ. Мөн үүнээс гадна их бууны сум 10 мянган ширхэг, аяны хөнжил, өвлийн хувцас зэргийг хандивласан байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Бэн Уоллис “Бид огтхон ч эргэлзэхгүйгээр Украин улсыг дэмжих болно” хэмээн мэдэгдлээ. Ерөнхий сайд Лиз Трасс өнгөрсөн долоо хоногт Украины Киев хотод айлчлах үеэрээ цэрэг армийн салбарт 50 сая паундын тусламж үзүүлэхээ амласан юм. Английн Батлан хамгаалахын сайд мөн энэ өдөр Норвегийн Осло хотод “Хатан хаан Элизабет” хөлөг онгоцон дээр Герман, Польш зэрэг Европын 12 орны Батлан хамгаалахын сайд нарыг урьж уулзах ажээ. Тус улсын зүгээс санаачлан хэрэгжүүлж буй уг уулзалт бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэгтэй хэмээн үзэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.