images

"Чингисийн эмээл"

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-11-24


2006 онд болсон Монголын эзэнт гүрний их ойн монгол туургатны яруу найргийн тэмцээнд дэд байр эзэлсэн Өвөр Монголын яруу найрагч Ри.Сэцэнцогтын шүлгийг уншигчдадаа толилуулж байна.

Чингисийн эмээл

Гүйгээд  гарвал уяан дээр

Намрын салхи буйлна

Гүн цэнхэр тэнгэрээр

Сүрэг цагаан шувуу

Эхэр татан буцна

Цахилдгийн хайч эмтэртэл

Монгол нутаг хонгортоно

Цайгаа самарсаар ээж нь

Хүүгээ санана.

Үлгэрийн сайхан баатрууд

Тэнгэрийн хаяаг өргөн холдлоо.

Үүрийн туяа нөмрөн

Эзэн Чингис буцаад давхина

Байсхийгээд л зүүдэнд

Цагаан шонхор шувуу хагсах юм

Байм хол хулан ууланд

Чонын утаа харвах юм

Эзэн минь яачихав гэж би

Тас шувуунаасаа асуулаа.

Эзэн чинь хаана буй гэж

Дэлхий надаас нэхлээ.

Дээдэс минь

Дэлгэрхэн Монголдоо л байна.

Дээлийнх нь үнэр надад буй

Хөх  Монголын эзэн Чингис хол яваагүй

Хөлстэй эмээл нь Ордост буй

Эмээлээ хаяандаа тавьсан хүмүүн

Эндээс холдоод хаа очихов дээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.