“Аватар 2” кино Хятадад нээлтээ хийнэ
Анд нөхдийн мэдээ
2022-11-23
Найруулагч Жеймс Камеруны “Аватар 2” кино ирэх сарын 16-ны өдөр БНХАУ-д нээлтээ хийхээр болсон тухай тус улсын “Hongxing” сонин мэдээллээ. Тус кино энэ өдөр мөн Хойд Америкт нээлтээ хийх юм байна. Сүүлийн үед Америк-Хятадын харилцаа эрс хүйтэрснээс улбаалан тус улсад америк кино гарах нь эрс цөөрсөн юм. Өнгөрсөн сард Хятадын коммунист намын их хурал болж Ши Жиньпин дахин төрийн эрх барих болсноос хойш өнгөрсөн 14-ний өдөр Америк-Хятадын дээд хэмжээний уулзалт болж хоёр улсын харилцаанд нааштай үр дүн харагдах болсон билээ. Хятадад “Аватар 2” киноны нээлт болох гэж буй нь хоёр улсын харилцаанд эерэг өөрчлөлт гарч эхэлж буйн илрэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. 2010 онд “Аватар 1” кино тус улсад гарч эхлээд 1 тэрбум 300 сая юаний орлого олсон бол өнгөрсөн оны 3 дугаар сард дахин гарч эхлээд 160 сая юаний орлог олж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.