images

"Катар 2022": Саудын Арабт өнөөдөр бүх нийтээр амарч ялалтаа тэмдэглэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-23


     Өчигдөр Саудын Арабын ханхүү гэр бүлийн хамт өөрийн орны баг Аргентиний багтай хийж буй тоглолтыг үзэж суугаа зураг болон бичлэгээ цахим хуудсандаа байршуулжээ. Зурагтын өмнө суугаад ихэд догдлонгуй төрхтэй тоглолт үзэж буй ханхүү болон өөрийн багаа уухайлан дэмжиж, бас залбирч, мөн баг нь ялалт байгуулах нь тодорхой болоход бүгд босож тэврэлдэн баяр хөөр болж буй тэдний гэр бүлийнхний бичлэг цахим ертөнцөд олны анхаарлыг татаж байна. Энэхүү ялалтанд Саудын Арабын ард иргэд мөн ихээр баярлан хөөрч байгаа аж. Улмаар Аргентиний багийг буулгаж авсан баяр хөөрийг онцгойлон үзэж өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдрийг тус улсад бүх нийтийн амралтын өдөр болгосон тухай “Kaleej Times” сонин мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.