Хөлбөмбөгийн хорхойтнууд Дохагаас гадна Дубайд олноор цугларчээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-23
“Катар 2022”-ын хөгжөөн дэмжигчид Катарт биш хөрш зэргэлдээх АНЭУ-ын Дубай хотод маш олноор цуглараад байгаа тухай “Wall Street Journal” сэтгүүл мэдээллээ. Тус хот эдийн засаг, соёл, эрх чөлөөний маш зөв орчин бүрдүүлж чадсанаараа уг тэмцээн болж буй хотоос илүү хүмүүсийг татаж чадаж байна. Катарт зочилж очсон гадаадын иргэдэд зочид буудал хүрэлцэхгүй байгаа бол бүс нутагтаа хамгийн алдартай аялал жуулчлалын хотод тооцогддог Дубайд олон төрлийн үнийн сонголттой тохилог зочид буудлууд хангалттай байхаас гадна зөвхөн хөлбөмбөгийн шүтэг бишрэгчдэд зориулсан үйлчилгээг сайтар нэвтрүүлж чаджээ. Түүнээс гадна шар айраг зэрэг архи дарсны хэрэглээг чөлөөтэй болгож өгсөн нь хөлбөмбөгийн спортын хорхойтнуудыг ихээр татаж байгаа гэнэ. Дубайгаас Доха хүртэл онгоцоор нисэхэд нэг цагийн зайтай. Тэр бүү хэл хөлбөмбөгийн зарим баг Дубай хотод байрлаад Дохад очиж тэмцээндээ оролцож байгаа аж. Энэ мэтээр Дубай хотод байрлан Доха хотод очиж тэмцээнээ үзэн хөгжилдөх спортын хорхойтнуудын тоо хэдэн мянгыг давсан байна. Хилээр шалган нэвтрүүлэх үйл явцыг ч маш хөнгөн шуурхай болгосон нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байгаа тухай тус сэтгүүл онцлон мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.