images

Чин гүрний үеийн хөлөг онгоцыг далайн ёроолоос гаргаж авав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-11-23


     Хятадын Шанхай хотын зүүн хойд дахь Хэнша арлын ойролцоо далайн ёроолд Чин гүрний үеийн модон хөлөг онгоц олдсоныг гаргаж авах ажиллагаа өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд эхэлсэн билээ. Тэгвэл энэ ажиллагаа 9 сар гаруй үргэлжилсний эцэст дуусч, хөлгийг өнгөрөгч ням гарагт бүрэн бүтнээр нь гаргаж авсан байна. Хөлгийг нум хэлбэртэй 22 том дам нуруугаар бэхэлж, 8800 тонн жинтэй хагас цилиндр хэлбэрийн төхөөрөмжөөр өргөсөөр гаргажээ. Энэ нь далайн ёроолоос ийм технологиор соёлын өв болох олдворыг гар хүрэлгүй гаргаж авсан анхны тохиолдол юм. Энэ усан онгоц 38.5 метр урт, 7.8 метр өргөн бөгөөд үүнийг Чин гүрний үеийн (1644-1911) худалдааны хөлөг гэж үзэж байгаа аж. Хөлөг олон тооны шаазан эдлэл ачиж явсан бөгөөд энэ нь Шанхай хотод орчин үеийн дэлхийн худалдааны төв байсныг илтгэнэ гэж үзсэн байна. Тус хөлөгт археологийн судалгаа хийх учир ойролцоох Хуанпу голын усан онгоцны зогсоолд шилжүүлнэ хэмээн орон нутгийн удирдлагууд мэдээлсэн байна. Мөн тэд уг хөлөгт зориулсан музей байгуулахаар болжээ. Үүнийгээ сүйрсэн хөлөг онгоцны судалгаа, түүнд зориулсан музейн барилгын ажил зэргийг хийж буй анхны тохиолдол гэсэн байна.

     Шанхай хотын Соёлын өвийн газар 2011 оноос усан доорх соёлын өвийн судалгааг хийж эхлүүлсэн юм байна. Харин 2015 онд тус дурсгалыг илрүүлж, зургаан жилийн дараа тэр нь худалдааны модон онгоц байсныг тогтоожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.