АНУ-д цар тахлын эсрэг вакцин тариулах кампанит ажил эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-23
АНУ-ын Засгийн газраас шинэ жилийн баяр ёслол, олон нийтийн арга хэмжээ эхлэхээс өмнө сайжруулж шинээр гаргасан ковидын вакциныг нийтээрээ тариулах кампанит ажил эхлүүллээ. Тус улсад хүмүүсийн аялал, амралт, шилжилт хөдөлгөөн хамгийн ихээр өрнөдөг энэ цаг үед цар тахал дэлгэрэхээс болгоомжилж ийм ажил эхлүүлж буйг Цагаан ордны албаны хүн мэдээлжээ. “Энэ удаагийн вакцин тарилгыг илүү өргөн хүрээнд, нийтийг хамруулж хийх бөгөөд цар тахалд илүү нэрвэгдэх магадлалтай өндөр настнуудыг бүрэн хамруулах талаар орон нутгийн төрийн байгууллагууд илүү анхаарч ажиллах болно” хэмээн мэдээлжээ. Тус улсын Эрүүл мэндийн газраас төвөөс алслагдсан бүс нутагт вакцин хүргүүлэх ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Энэ ажлын хүрээнд тус улсын Засгийн газраас 350 сая доллар зарцуулж буй ажээ. Өчигдрийн байдлаар тус улсад цар тахлын дэгдэлт өдөрт дунджаар 40 мянгаар нэмэгдэж байгаа тул ийм кампанит ажил өрнүүлэх болсон хэмээн “New York Times” сонин мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.