"Катар 2022": 71 настай дасгалжуулагч
Анд нөхдийн мэдээ
2022-11-22
Катарт болж буй Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 32 орны тамирчид, дасгалжуулагчид оролцож буйгаас хамгийн өндөр настай нь Нидерландын багийн дасгалжуулагч 71 настай Луи ван Гаал ажээ. Өнгөрсөн жилийн 8 дугаар сард тус улсын багийн дасгалжуулагч болсон тэрбээр өмнө нь "Барселона", "Бавари Мюнхен", "Манчестэр Юнайтед" зэрэг Европын нэр хүндтэй багуудыг дасгалжуулж байсан бөгөөд 2016 онд "Манчестэр Юнайтед" багийн дасгалжуулагчаас буугаад зодог тайлж буйгаа зарласан ч 5 жилийн дараа буюу 2021 оны 8 дугаар сард дахин Нидерландын багийн дасгалжуулагчаар ажиллах болсон юм. Өмнө нь 2000, 2001, 2012, 2014 онуудад мөн тус багийг дасгалжуулж байсан удаатай. 2014 онд Нидерландын багийг дасгалжуулан ДАШТ-ий 3 дугаар байранд шалгаруулж байсан тэрбээр 2020 оноос түрүү булчирхайн хорт хавдрын оноштой хэсэг зуур эмчилгээ хийлгэжээ. Тэрбээр тухайн үедээ “Түрүү булчирхайн өвчнөөр үхнэ гэж юу байсан юм” хэмээн мэдэгдээд дасгалжуулагчийн ажлаа ажралгүй хийсээр байжээ. Энэ удаагийн тэмцээнд Нидерландын баг А тойрогт Сенегалын багтай таарч тоглон 2:0 харьцаагаар хожоод байна. Тэрбээр өөрийнхөө өвчнийг үл тоох мөртлөө тамирчдынхаа эрүүл мэндэд онцгойлон анхаардаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.