images

Колумбын Засгийн газар босогчидтой эвийн гэрээ байгуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-22


     Колумбын Засгийн газар 60 жил тасралтгүй тэмцэл хийж ирсэн “Үндэсний чөлөөлөх арми” нэртэй босогчидтой эвийн гэрээ байгуулж, хамтарсан тунхаглал гаргалаа. Тэд “Өнөөдрөөс эхлэн Венесуэлийн нийслэл Каракас хотод улс төрийн болон ёс суртахууны эр зориг гаргаж хэлэлцээрийн ширээний ард суулаа” хэмээн мэдэгдээд хоёр тал энхтайвныг сэргээн тогтоож, улс оронд яаралтай эрс шинэчлэл хийхийг эн тэргүүнд тавьж буйгаа зарлажээ. Талууд 2017 онд ерөнхийлөгч асан Маннуэл Сантосын санаачлагаар Венесуэл улс зуучилж, мөн 2019 онд өөрсдийн санаачлагаар хэлэлцээрийн ширээний ард сууж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй юм. Энэ удаагийн эвийн хэлэлцээрт хууль ёсоор Венесуэл, Куба, Норвеги зэрэг орон зуучлагчаар оролцжээ. Үүнээс өмнө өөр нэгэн босогчдын байгууллага болох “Хувьсгалт арми” 2016 онд Засгийн газартайгаа энхийн хэлэлцээр хийж “Коммун” хэмээх нам байгуулан улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.