30 жил хадгалсан мөнгөө бүгдийг Украины хамгаалагчдад хандивлажээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-22
Украины иргэн 83 настай Николай Шевчук олон жил хадгалсан мөнгөө Украины хамгаалагчдад хандивлажээ. Тус улсын баруун нутгийн Черновицк мужийн Новоднестровск хотын иргэн түүний 1993 оноос хойш хуримтлуулсан мөнгө 100 мянган гривень буюу 10 мянга орчим доллар болсон байна. “Дайн гэж юу болохыг манай ахмадууд хэн хүнээс илүү сайн мэднэ. Учир нь энэ бол амьдралдаа тэдний нүдээр үзсэн хоёр дахь цуст дайн юм. Эх орных нь хувь заяа түүний хувьд юу юунаас илүү эрхэм учраас тэрбээр ийм шийдвэр гаргасан байна” гэж тус хотын албаны хүн Н.Шевчукийн өмнөөс хэвлэлд ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.