Шинэ Зеланд улсад 16 наснаас сонгууль өгнө
Анд нөхдийн мэдээ
2022-11-21
Шинэ Зеланд улсын Дээд шүүх 18 наснаасаа сонгууль өгч болох хуулийн заалтыг 16 нас болгож өөрчлөх тухай иргэний нийгмийн байгууллагын саналыг хүлээж авсан шийдвэр гаргажээ. Иргэд 18 наснаас эхэлж сонгуулийн эрхтэй болох тухай хууль нь тус улсын хүний эрх, үүргийн тухай хуулийн заалттай зөрчилдөж байна гэж Дээд шүүх үзсэн байна. Иргэд 16 наснаасаа анхны эрх, үүрэг нь үүсэж, жолооны үнэмлэх авах эрхтэй болдог нь үүний нэг жишээ гэж үзжээ. Энэхүү санаачлагыг анх гаргасан “Make it 16” иргэний нийгмийн байгууллага дээрх жолооны үнэмлэхийн тухай заалтыг үндэслэн 2020 онд Дээд шүүхэд, 2021 онд Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад үүнийг улс төрийн агуулгатай хэмээн үзэж хэрэгсэхгүй болгож байв. Гэвч энэ удаа дахин авч хэлэлцээд дээрх гомдлыг хүлээн авчээ. Тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн Дээд шүүхийн шийдвэрийн дагуу сонгуулийн насыг өөрчлөх хуулийн төслийг нэн даруй өргөн барихаа мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.