2030 он гэхэд саран дээр хүн амьдарна
Анд нөхдийн мэдээ
2022-11-21
NASA-гийн Сарыг судлах хөтөлбөрийн багийн ахлагч Роберт Ховард 2030 он гэхэд саран дээр хүн удаан хугацаагаар оршин суух боломжтой болно хэмээн мэдэгдлээ. Ховард өчигдөр Английн ВВС телевизэд өгсөн ярилцлагадаа энэ сарын 16-ны өдөр сар луу пуужин хөөргөсөн “Artemis” төслийн анхны шат амжилттай болсон тухай дурдаад энэ өдрийг “Хүн төрөлхтөн сар луу аялж болох түүхэн өдөр” хэмээн мэдэгджээ. Тэрбээр цааш нь ярихдаа “Бид сар луу очих дөхөж байна. Сарыг судлах хөтөлбөрүүд маань амжилттай үргэлжилж байна. 2030 он гэхэд хүн төрөлхтөн саран дээр удаан хугацаагаар оршин суух болно” хэмээн онцлон мэдэгдлээ. Саран дээр хийх судалгааны хамгийн чухал хэсэг нь тус гарагийн Өмнөд туйлд ус байгаа эсэхийг тодорхойлох явдал ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.