images

“Чингис хаан” кино Филиппинд “амилав”

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-11-21


     Филиппиний Кино хөгжлийн зөвлөл хэмээх байгууллага тус улсын кино үйлдвэрлэлийн түүхэнд сор болсон кинонуудыг олон нийтэд шинээр танилцуулах болсны тоонд “Чингис хаан” хэмээх кино оржээ. Тус зөвлөл албан ёсны вэбсайтаа өөрчлөн “JuanFlix” хэмээх нэртэй суваг болгосон бөгөөд энэ нь хуучны сайн уран сайхны кинонууд, олж үзэхэд бэрхтэй болсон богино хэмжээний кинонуудыг нэг дороос хялбар үзэх бололцоог филиппинчүүдэд олгож байна. Филиппиний киноны нэг сонгодог бүтээл гэгддэг “Чингис хаан” киног 1950 онд найруулагч Мануэль Кондэ бүтээсэн юм. Киног 1952 онд Венецийн, удаахан нь Эдинбургийн кино наадамд үзүүлснээр дэлхий нийтийн хүртээл болжээ. 88 минут үргэлжилдэг уг киног шүүмжлэгчид техникийн ур чадвар, үзүүлэлтийнх нь хувьд өндөр үнэлснээр дэлхийн олон оронд гарсны зэрэгцээ найруулагч Кондэгийн хамгийн сод бүтээл хэмээн түүхэнд орсон байна. Кондэ уг киног бүтээхдээ 35 настай байсан бөгөөд Чингис хааны дүрд өөрөө тоглосон юм. Тэрбээр нийтдээ 40 гаруй кино найруулж, ихэнхид нь өөрөө тоглосон, Филиппиний кино урлагийн хамгийн хүндтэй зүтгэлтний нэг ажээ.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    G

    Олж үзэр юмсан

    2022-12-02

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.