images

140 жил алга болсон шувуу гарч иржээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-11-21


     Америкийн шувуу хамгаалах нийгэмлэг “BirdLife International” байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнд сүүлийн 140 жил хүмүүст үзэгдээгүй нэгэн зүйл шувууг олж илрүүлжээ. Хэдийгээр устсан гэж үзээгүй боловч хүмүүст харагдалгүй доод тал нь 10 жил болсон 150 зүйл шувуудыг олж илрүүлэх энэ төслийнхөн Папуа Шинэ Гвинейн зүүн эрэгт ажиллах явцдаа гургуулан тагтаа (Otidiphaps insularis) хэмээх энэ шувууг олж үзсэн байна. Эрдэмтэд тус эргийн ойролцоох Фергюссон хэмээх арлын 1500 кв/км нутгийг камераар хянах явцад далайн түвшнээс 975 метрт орших уулын оройд энэ төрлийн хоёр ч шувуу камерын дуранд өртжээ. Гургуулан тагтаа зөвхөн энэ нутагт тархацтай шувуу бөгөөд хэдийгээр 140 жилийн турш хүнд үзэгдээгүй ч нутгийн нэгэн анчин энэ шувууны гаргадагтай тун төстэй чимээ сонссоноо саяхан мэдээлсэн байжээ.

     Төслийн ажилтнууд одоо ховор шувууг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авахыг орон нутгийн эрх баригчдад уриалж байгаа аж. Фергюссон арал суурьшлаар бага хэдий ч олон улсын корпорациуд тэнд мод огтолж буй явдал нь нутгийн амьтдын төрөл зүйлд аюул учруулж байгаагийн зэрэгцээ гаднаас хүмүүсийн авчирсан муур зэрлэгшин ховор амьтдыг устгаж магадгүй хэмээн тэд болгоомжилж байгаа юм.          

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.