images

Алдарт жүжигчин Майкл Фокс Оскарын хүндэт шагнал хүртэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-21


    Алдарт жүжигчин Майкл Фокс “Ирээдүй рүү буцсан нь” киногоороо өчигдөр Оскарын академийн хүндэт шагналыг хүртлээ. АНУ-ын Кино урлаг, шинжлэх ухааны академийн “Academy Governors Awards” шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ өдөр Лос-Анжелест болж Майкл Фокс тэргүүтэй дөрвөн хүнийг шагнасан байна. Алдарт жүжигчин энэ өдөр кино урлагт хүчин зүтгэж онцгой гавьяа байгуулсан хувь хүнд олгодог “Jean Hersholt Humanitarian Award” шагналыг хүртжээ. Автомашинаар ирээдүй рүү аялдаг тухай өгүүлдэг уран зөгнөлт киногоор алдаршсан Фокс тархины хүнд өвчинд нэрвэгдэн олон жилийг ардаа орхисон ч одоо ч өвчин нь бүрэн илааршаагүй байгаа ажээ. Шагнал гардуулах ёслол дээр тэрбээр эхнэр болон дөрвөн хүүхдийн хамт ирж оролцсон байна. Энэ хүндэт шагналыг түүнээс гадна кино найруулагч Юүзан Палси, хөгжмийн зохиолч Даиен Уоррен, мөн Австрали гаралтай Холливүүдийн кино найруулагч Питер Вэйр нар хүртжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.