Боб Диланы хайрын захиа 670 мянган долларын үнэ хүрэв
Анд нөхдийн мэдээ
2022-11-21
Америкийн урлагийн ертөнцийн домог болсон дуучин, хөгжимчин, шүлэгч Боб Диланы ахлах сургуулийн үеийн хайрын захианы цуглуулга дуудлага худалдаанд орж 670 мянган доллараар борлуулагджээ. Дуудлага худалдаагаар түүний энэхүү түүхэн захиаг Португалын Порту хотын “Livraria Lello” номын дэлгүүр дээрх үнээр худалдан авсан тухай “AP” агентлаг мэдээллээ. Нийт 150 хуудас бүхий уг цуглуулгын 42 захиа нь 1957-1959 оны хооронд үерхэж байсан хайртай бүсгүй Барбара Энн Хьюитдээ илгээж байсан захидлууд ажээ. Боб Циммерман гэсэн нэрээр алдаршсан Диланы захиануудад Хьюитэд хандсан хайр сэтгэлийн нандин сайхан үгс байхаас гадна хайртай бүсгүйгээ Америкийн алдарт дуучин Бодди Холлигийн тоглолтонд урьж байсан тухай мөн дурджээ. Мөн захидалдаа түүнд зориулсан шүлэг бичиж байснаас гадна автомашин, хувцас хунар, дуу хөгжмийн тухай залуусын энгийн яриа ч өрнүүлдэг байжээ. Энэхүү захидлуудыг 2020 онд Хьюит өөд болсны дараа түүний охин нь нийтэд дэлгэсэн ажээ. Нэгэн цаг үеийг төлөөлж байсан энэхүү алдарт эрхэм 2016 онд Нобелийн шагнал хүртэж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.