images

Франц хэлт орнуудын удирдагчид чуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-21


      Энэ сарын 19-ний өдөр франц хэлээр ярьдаг орнуудын удирдагчдын уулзалт Хойд Африкын Тунис улсад болсон тухай “АР” агентлаг мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар бол Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо болон Африкийн 6 орны удирдагч оролцсон уулзалт Тунисийн Жерба аралд болжээ. Франц хэлээр зөвхөн Африк тивд 320 сая хүн ярьдаг ажээ. Франц хэлт орнуудын олон улсын байгууллага энэхүү уулзалтыг 18 дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд уг байгууллагад франц хэлийг албан ёсны хэлээр хэрэглэдэг 88 орон хамрагддаг аж. Европын холбооны тэргүүн Шарль Мишэль мөн энэхүү уулзалтанд оролцжээ. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Мушикивадо “Олон улсын тавцан дээр англи хэлэнд түрэгдэн хэрэглээ нь багасаж буй франц хэлний хэрэглээнд онцгой анхаарах шаардлагатай”-г дурдаад улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлыг агуулсан тунхаглал хурлын төгсгөлд франц хэлээр гаргах болсон тухай мэдэгдлээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.