images

Завхан аймагт хутагт хувилгаад ном айлдав

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-11-21


     Завхан аймгийн төвд өчигдөр Очирваанийн хувилгаад, хамба нар ном айлдсан талаар МОНЦАМЭ агентлаг мэдээллээ. Завхан аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж, аймгийн Бурхан шашинтны төв Төгс буянт жавхлант хийдээс энэ арга хэмжээг санаачилжээ. Завхан аймгийн Бурхан шашинтны төвийн тэргүүн Жалханз хутагт Данзанчойживанчүг “Бурханы шашныг шүтэхийн ач тус” сэдвээр ном айлдсан бол Наробанчин хутагт Данзанлхүндэв “Зөв үзэл, сайхан сэтгэлийн ач тус”, "Манба дацан" хийдийн хамба, "Оточ манрамба" их сургуулийн захирал гэвш Д.Нацагдорж “Эрүүл мэнд урт наслахын үндэс” сэдвээр тус тус айлдвар айлдлаа. Анх удаа хийсэн энэ айлтгалыг 800 гаруй сүсэгтэн цуглаж сонсжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.