images

“G20”-ын уулзалтад оролцогчдыг Хятадын цахилгаан авто машинаар тээвэрлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-11-19


     Индонезийн Бали аралд болсон “G20” бүлгэмийн дээд хэмжээний 17 дугаар уулзалтад оролцсон төлөөлөгч, ажилчдыг онгоцны буудал, зочид буудал, бусад газруудад хүргэх албан ёсны тээврийн хэрэгсэл нь байгальд ээлтэй цахилгаан авто машин байв. Шар, цагаан, цэнхэр зэрэг тод өнгөтэй, уулзалтын албан ёсны лого бүхий хаягтай 300 гаруй цахилгаан тээврийн хэрэгслийг Хятадын авто машин үйлдвэрлэгч “SGMW” корпорацын Индонези дахь охин компаниас нийлүүлжээ. Энэхүү цахилгаан авто машин нь “Wuling Air EV” нэртэй бөгөөд “NEV” гэх шинэ загвар юм. Тус авто машин хоёр эсвэл дөрвөн хүний суудлын сонголттой бөгөөд нэг цэнэглээд 200 километр явах боломжтой. Мөн 350 километр цагийн хурдтай аж. Энэ оны 8 дугаар сард эхлээд Индонез, дараагаар нь Хятадын зах зээлд уг авто машиныг танилцуулсан. Ингэснээр Индонезоос 4500 гаруй захиалга авсан байна. Тус улсын Засгийн газар Парисын хэлэлцээрийн дагуу 2030 онд хүлэмжийн хийн ялгарлаа 31.89 хувиар бууруулах зорилт тавьсан тул цахилгаан авто машины хэрэглээг ихээхэн дэмжиж байгаа юм. Мөн энэ удаагийн “G20” уулзалтаар хэлэлцсэн гурван гол асуудлын нэг нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.