Малайзын парламентын ээлжит сонгууль болох гэж байна
Анд нөхдийн мэдээ
2022-11-19
Малайзын парламентын 15 дахь удаагийн сонгууль болох гэж байна. Шинжээчдийн дүгнэснээр хамгийн таамаглашгүй сонгууль болох аж. Цар тахлын дараагаар эдийн засаг нь төдий сайн сэргээгүй, ялангуяа шинэ төгсөгчдийн дунд ажлын байр хомс байгаагаас гадна үерийн улмаас байгалийн гамшиг тохиолдож байгаа юм. Тухайлбал, энэ долоо хоногт үерийн улмаас долоон хотоос багадаа 3000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Малайзын сонгуулийн өдөр мөн л бороо их орж цаг агаарын байдал таагүй байх төлөвтэй байна. Иймээс 2018 оных шиг тийм өндөр ирцтэй сонгууль болохгүй гэдэг нь тодорхой боллоо. Энэ удаагийн сонгуульд мянга гаруй нэр дэвшигч парламентын 222 суудлын төлөө өрсөлдөж байгаа юм. Харин тус улсад насанд хүрсэн 21 сая сонгогч байгаагийн зургаан сая нь дөнгөж насанд хүрсэн шинэ сонгогчид аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.