images

Ерөнхийлөгчийн ач охин Цагаан ордонд хуримаа хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-18


     АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены ач охин Наоми өөрөөсөө 3 насаар дүү Питер Нилтэй маргааш буюу 19-ний өдөр Цагаан ордонд хуримаа хийнэ хэмээн “Associated Press” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгчийн ач охин Цагаан ордонд хуримаа хийх гэж буй нь анх удаагийнх бөгөөд энэ нь тус ордонд болсон 19 дэх удаагийн хуримын ёслол болох ажээ. Тус улсын 4 дэх ерөнхийлөгч асан Жэймс Мэдисоны эхнэрийн дүү 1812 онд анх Цагаан ордонд хуримлаж байсан бол хамгийн сүүлд ерөнхийлөгч асан Барак Обамагийн хамаарал бүхий тус ордны гэрэл зурагчин Пит Соуза 2013 онд хуримын ёслолоо хийж байжээ. Ерөнхийлөгчийн ач охин 4 жилийн өмнөөс Нилтэй үерхэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард сүй тавьжээ. Энэ удаагийн хуримын ёслолын зардлыг ерөнхийлөгч хувиараа хариуцна хэмээн Цагаан ордны албаны хүн мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.