images

Токиогийн Их Сургууль зөвхөн эмэгтэй багш ажилд авна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-18


     Японы Токиогийн Их Сургууль 2027 он хүртэл 300 эмэгтэй багш шинээр ажилд авч эмэгтэй профессор багшийн эзлэх хувь өнөөдөр 16 байгааг 25 хувь болгож өсгөхөөр болсон тухай “Нихон Кэизай” сонин мэдээллээ. Тус сургууль ирэх 5 жилийн дотор 141 эмэгтэй профессор багш, 165 туслах багш ажилд авахаар төлөвлөөд байгаа ажээ. Одоогоор тус сургуульд нийт 270 эмэгтэй багш ажиллаж байгаа бөгөөд 2027 он хүртэл одоо байгаагаас 1,5 дахин олон буюу 400 эмэгтэй багштай болох аж. Зөвхөн үндсэн болон туслах багш төдийгүй цагийн багшид хүртэл эмэгтэй хүн авахаар төлөвлөжээ. Тус сургуулийн албаны хүн “Багш нарын олон талт чадварыг дээшлүүлж боловсрол болон сургалт судалгааны чанарыг сайжруулахад эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү ашиглах зорилготой” хэмээн мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.