Европын Холбооны дээд төлөөлөгч Жозеф Боррель Төв Азийн орнуудад талархал илэрхийлэв
Анд нөхдийн мэдээ
2022-11-18
Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель Төв Азийн орнуудаар айлчлал хийж яваа бөгөөд энэхүү айлчлалынхаа хүрээнд тус бүс нутгийн орнуудад хандаж Украин улсад хийж буй Оросын түрэмгийллийг дэмжээгүй явдалд талархаж буйгаа илэрхийлсэн талаар “EFE” агентлаг мэдээллээ. Одоогоор Узбекистаны нийслэл Самаркандад ирээд буй Боррель "Оршин буй байршил, харилцан хамаарал, ОХУ-аас хараат байдал зэрэг Төв Азийн орнуудын онцгой нөхцөл байдлыг сайтар ойлгож байна. Гэсэн ч Украин улсад хийж буй Оросын түрэмгийллийг дэмжээгүй, тэдэнд туслаагүй явдалд талархах ёстой” хэмээн онцлон мэдэгдээд тус бүс нутгийн улс орнуудын одоо баримталж буй байр суурь нь цаашид Европын холбоотой найрсаг харилцаагаа улам хөгжүүлэх гол түлхүүр болох тухай мэдэгджээ. Өнгөрсөн 16-ны өдөр Казахстанд айлчилсан Боррель тус улсын ерөнхийлөгч К.Токаев болон Гадаад хэргийн сайд М.Тлеуберди нартай уулзахдаа тус улс нь улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухай НҮБ-ын дүрмийг чанд баримталж, дэмжиж ирсэнд талархаж буйгаа илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.