images

Хятад, Япон улс харилцаагаа хөгжүүлэх талаар Тайландад хэлэлцэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-11-18


     Тайландын Бангкок хотноо болсон Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны хурлын үеэр Хятадын Коммунист намын дарга Ши Жиньпин Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нар уулзаж хоёр улсын харилцааг хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Тэд хоёр улсын харилцааг хөгжүүлэх таван зүйлийн ойлголцолд хүрчээ. Үүнд:

Нэгдүгээрт, Хятад-Японы дөрвөн баримт бичгийн зарчмыг ягштал дагаж мөрдөн, уламжлалт харилцаагаа өөрчлөлгүйгээр “Заналхийлэлгүйгээр түншилнэ” гэх улс төрийн зөвшилцлөө дагана.

Хоёрдугаарт, Хятад-Японы эдийн засгийн дээд түвшний харилцан ярианы шинэ үеийг хүлээн зөвшөөрнө. Энэ нь бизнесийн хамтын ажиллагааг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, ногоон хөгжил, эрчим хүчний хамтын ажиллагаа, эрүүл мэндийн үйлчилгээ, өндөр настны халамж гэх мэт өргөн хүрээг хамарна.

Гуравдугаарт, хоёр улсын харилцаа хэвийн болсны 50 жилийн ойг тэмдэглэж, хүмүүс хоорондын харилцааг өргөжүүлнэ.

Дөрөвдүгээрт, хоёр улсын Батлан хамгаалах яамны харьяа тэнгисийн цэргийн харилцааны шугамыг нээх талаар 2014 онд хэлэлцсэн дөрвөн зүйл зарчмыг баримтална.

Тавдугаарт, хоёр улс хамтран бүсийн болон олон улсын харилцаанд хүч хавсран оролцож үүрэг хариуцлага хүлээнэ хэмээн тохиролцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.