images

Орос, Украины талууд Хар тэнгисийн экспортын гэрээний хугацааг сунгав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-11-18


     Орос, Украины талууд Хар тэнгисийн боомтоор дамжуулан үр тариа, бордоо экспортлох гэрээг 120 өдрөөр сунгалаа. Тус улсын төлөөлөгчид өнгөрөгч 7 дугаар сарын 22-нд Туркийн Истанбул хотноо уулзаж НҮБ болон Турк улстай тус тусдаа байгуулсан гэрээний хугацаа маргааш буюу 11 дүгээр сарын 19-нд дуусгавар болох байв. Иймд гэрээний хугацааг дахин сунгажээ. Уг үйл явдлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш дэлхий нийтийг хоол тэжээлийн хямралаас сэргийлэхэд маш чухал нөлөөтэй хэмээн онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.