images

Казахстан улс бартай болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-17


     ОХУ-ын Засгийн газар Амурын бар гэж нэрлэгддэг Приморийн хязгаарын бэлгэ тэмдэг болсон эр эм хоёр шар судалт барыг Казахстан улсад бэлэглэсэн байна. Өнгөрсөн 9 дүгээр сард Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр тус хоёр улс “Амурын барыг хамгаалах, тоо толгойг нь өсгөж үржүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан бөгөөд энэ ажлын хүрээнд уг хоёр барыг Казахстаны талд хүлээлгэн өгсөн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Тус хоёр барыг Балхаш нуурын ойролцоох 415 га талбай бүхий, зээр гөрөөс, зэрлэг гахай зэрэг төрөл бүрийн ан амьтад нутагладаг “Иле Балхаш” зэрлэг амьтан хамгаалах газарт нутагшуулах ажээ. Тус улсын Байгаль орчны сайд Серикал “Бид нутагтаа Амурын барыг өсгөж үржүүлэх бүх нөхцөлийг хангасан. 2025 онд энэ хоёр барыг байгалийн цогцолбор газарт шилжүүлнэ” хэмээн хэлжээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.