Нохой тээвэрлэсэн онгоц ослын буулт хийж аюулгүй газарджээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-17
АНУ-д 3 хүн, 53 нохой тээвэрлэсэн бага оврын онгоц гольфын талбай дээр ослын буулт хийсэн тухай Английн “Guardian” сэтгүүл мэдээлжээ. 3 хүний 2 нь онгоцны нисгэгч, 1 хүн нь нохой маллагч байсан бөгөөд эдгээр нохойг хууль бус нохой үржүүлгийн газраас аварч амьтан хамгаалах газар луу тээвэрлэж явсан байна. Онгоцны далавч хугарч, шатахууны сав нь цоорсноос 900 гаруй литр шатахуун асгарсан бөгөөд зорчигчид хөнгөн гэмтсэнээс өөр ноцтой хохирол гараагүй ажээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тус улсын Зам тээвэр, аюулгүй байдлын газраас шалгалт хийж байна. Орон нутгийн аврах ангийн албаны хүн “Ой модон дундах гольфын талбай дээр зөв газраа олж буулгасан нь нисгэгчээс онцгой ур чадвар шаарджээ” хэмээн хэлсэн байна. Онгоц ослын буулт хийнгүүт гольфын талбайн ажилчид хамгийн түрүүнд очиж яаралтай тусламж үзүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.