Гэрээсээ ажиллавал урамшуулал олгоно
Анд нөхдийн мэдээ
2022-11-17
АНУ-ын аж ахуйн нэгж, байгууллагууд зайнаас ажиллах явдлыг багасгаж аль болох ажил дээрээ өөрийн биеэр ирж ажиллахыг илүүд үзэж байгаа бол Европ тивд эсрэгээрээ Орос-Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний дутагдлаас болж байгууллагын эрчим хүчийг хэмнэхийн тулд зайнаас буюу гэрээсээ ажиллахыг илүүд үзэж байна. Италийн Милан хотын захирагч эрчим хүч хэмнэх үүднээс албан хаагчдаа гэрээсээ ажиллахыг шаардах болжээ. Испанид төрийн албан хаагчид 7 хоногийн 3 өдөрт гэрээсээ ажиллаж байна. Зарим компани гэрээсээ ажиллаж буй ажилчдадаа урамшуулал олгож эхэлжээ. Францад гэрээсээ ажиллаж буй ажилчдад ажлын бүтээмжээс хамаараад өдрийн 2,5-4 еврогийн урамшуулал олгож эхэлсэн байна. Англид нэг сарын 50-130 паундын урамшуулал олгож байгаа ажээ. Ийнхүү гэрээсээ ажиллах нь хувь хүн болон байгууллагын аль аль талд нь ашигтай байгаа гэнэ. Хувь хүмүүс ажилдаа ирж очих гэж унааны зардал гаргах шаардлагагүй болсноос гадна албан байгууллагын эрчим хүчний үргүй зардал багассан судалгаа гарсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.