Хятадын сансрын нисгэгчид гурав дахь удаагаа задгай сансарт гарав
Анд нөхдийн мэдээ
2022-11-17
Хятадын "Shenzhou 14" хөлгийн нисгэгчид гурав дахь удаагаа задгай сансарт гарсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тус хөлгөөр гурван сансрын нисгэгч зургаан сарын хугацаанд сансрын станцад ажиллахаар хөөрсөн юм. Тэгвэл өчигдөр хөлгийн нисгэгч Чен Дун, Цай Сюже нар станцаас гадагш гарч, сансрын нисгэгч Лю Ян хөлгийн дотроос дэмжлэг үзүүлжээ. Тэд энэ удаа зургаан цаг гаруйн хугацаанд "Вэнтян" лабораторийн панорама камерыг өргөх, модуль хоорондын холбох төхөөрөмжийг суурилуулах ажил хийжээ. Хятадууд эдгээр сансрын нисгэгчдээ тайконавт гэж нэрлэдэг. Тайконавтууд 9 дүгээр сард станцаас гадуурх эхний хоёр ажиллагаагаа хийсэн байна. Тэд эхний алхалтаа долоо, сүүлийнхийгээ таван цаг хийж байсан аж. Тус сансрын станц нь “EVa” буюу станцаас гадуурх ажиллагааг хийх боломжтой Хятадын долоо дахь сансрын станц юм. Мөн энэ сарын сүүлээр "Shenzhou 15" хөлгийг сансарт хөөргөхөөр төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.