images

WWW-г анхлан санаачлагч “Сөүлийн энх тайвны шагнал” хүртэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-17


     Сөүлийн энх тайван, соёлын сангаас 16 дахь удаагийн “Сөүлийн энх тайвны шагнал”-ын эзнээр интернэтийн сүлжээний үндэс болох www (world wide web)-г анхлан санаачилсан Английн физикч эрдэмтэн Тим Бернерс-Лиг тодруулж дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж тус шагналаар шагнав. Тус сан нь эрдэмтэн Бернерс-Ли 1989 онд www-г анхлан санаачилж интернэт хэрэглээний хөгжилд томоохон хувь нэмэр оруулаад зогсохгүй мөн Social Linked Data төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан гавьяа зүтгэлд нь дээрх шагналыг олгожээ. Social Linked Data төсөл гэдэг нь интернэт хэрэглэгчдийн хувийн мэдээлэл болон интернэтийн халдлагаас хамгаалах зорилго бүхий үйлчилгээ юм. Бернерс-Ли энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх болсондоо туйлаас баяртай байгаагаа хэлээд интернэт хэрэглэгчдийн аюулгүй байдал хамгаас чухал бөгөөд энэ тал дээр үргэлжлүүлэн судалгаа хийж буйгаа хэлжээ. “Сөүлийн энх тайвны шагнал” нь 1990 оноос эхлэн дэлхийн шинжлэх ухаан, энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулсан хүмүүст олгож буй шагнал юм. Өмнө нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, Германы ерөнхий сайд асан Ангела Меркель нарын эрхмүүд хүртэж байсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан зэрэг 4 хүн энэхүү шагналыг авсныхаа дараахан Нобелийн энх тайвны шагнал хүртэж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.