Жим Кэрри: Бид ингээд баларлаа
Анд нөхдийн мэдээ
2022-11-17
Холливүүдийн жүжигчин Жим Кэрри ОХУ-д зорчихыг хориглосон хүмүүсийн жагсаалтад орсноо дуулаад Твиттертээ ийн жиргэжээ. Мөн ийм хоригт орсон Канадын алдартай зохиолч, яруу найрагч Маргарэт Этвүүдийн жиргээний доор тэрбээр ийн бичсэн бөгөөд “Биднийг Орост очихыг хориглочихлоо. Гэхдээ хорвоо дэлхий уужим, зуун канад хоригт орлоо гээд хотойхгүй. Бидэнд Парис байна” гэсэн бол М.Этвүүд “Жим Кэрри бид хоёр амралтын өдрөөр Москвад очиж цэнгэлдэн хөгжилдөхөөр ярьсан юм. Одоо ийм болсон болохоор Киев л явахаас” гэсэн байна. Ж.Кэрри нь Канадад төрж өссөн, АНУ-ын давхар иргэншилтэй юм.
Өнгөрөгч даваа гарагт ОХУ-ын Гадаад харилцааны яам Жим Кэррид хориг тавьснаа зарласан билээ. “Ерөнхий сайд Жастин Трюдогийн дэглэм ОХУ-ын удирдлага, улс төрчид, парламентын гишүүд, ажил хэргийн хүмүүс, сэтгүүлчид, соёлын зүтгэлтнүүд хийгээд Оросыг үзэн ядагчдын хувьд шаардлага хангахгүй гэх хэн бүхний эсрэг хориг тавьсаар байгаагийн хариуд Канадын 100 иргэнийг манай улсын хилээр нэвтрэхийг хориглолоо” хэмээн мэдэгдсэн юм. Ж.Кэрригээс гадна энэ жагсаалтад зохиолч, кино найруулагч Дэвид Безмозгис, жүжигчин Кэтрин Винник, яруу найрагч Маргарэт Этвүүд, Мария Рева нарын гол төлөв соёл урлагийнхан орсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.