images

11 настай хүү Эйнштэйнээс ухаантайгаа нотлов  

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-11-17


      Их Британийн Лийдс хотын 11 настай хүү оюуны үзүүлэлтээрээ Альберт Эйнштэйнийг давжээ. “Metro” сэтгүүлд бичсэнийг үзвэл Юсуф Шах хэмээх энэ хүүг гоц ухаантай хэмээн ойр тойрныхон нь ямагт магтдаг бөгөөд хүү өөрийгөө шалгахаар шийдэж Менсагийн гэгддэг IQ тестийг өгсөн байна. Онолын физикч Стивен Хокингийн энэ оноо 160, Альберт Эйнштэйн хэдийгээр тест өгөөгүй боловч Менсагийнхаар IQ нь мөн ийм гэж үздэг бол хүүгийн оноо 162 гарчээ. Юсуф хүү энэ амжилтаа аав, ээж, дүү нарын хамтаар ресторанд хооллож тэмдэглэсэн гэнэ. Найман настай дүү нь арай том болоод мөн энэ тестээр шалгуулах бодолтой аж. Юсуф дунд сургуулиа дүүргээд Оксфорд, Кэмбрижийн их сургуулийн аль нэгэнд элсэж тооны ухаан судлах мөрөөдөлтэй бөгөөд өдөр бүр бодлого бодож, сүдокү тоглож, Рубикийн шоо эргүүлдэг байна.    

   Үүний өмнө Английн дунд сургуулийн сурагч, 12 настай Барнаби Суинберн Менсагийн IQ тестээр 162 оноо авсан билээ. Энэ нь 18 хүртэлх насныхны хувьд хамгийн дээд оноо юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.