Манж хэлийг аврахын тулд хиймэл оюун ашиглана
Анд нөхдийн мэдээ
2022-11-17
Хятадын үндэсний цөөнх манж үндэстний эх хэлийг аварч хадгалж үлдэхийн тулд хиймэл оюуны технологи ашиглаж байгаа талаар “South China Morning Post” сонин мэдээлэв. Хятадын Хармөрөн мужийн Нийгмийн ухааны хүрээлэнгийн судлаач Ван Ди тэргүүтэй баг манж хэлийг таних, уг хэлээр ярих чадвартай программыг хиймэл оюун ашиглан бүтээж байгаа аж. “Хиймэл оюуны хүчээр манж хэл, соёлыг устахаас авран ирээдүй хойчид үлдээх ажлыг манж хэлээр ярьдаг ганц хүн үлдсэн байсан ч хэрэгжүүлэхийн төлөө чармайна. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд цаг мөч бүхэн үнэтэй байна” гэж Ван Ди тус сонинд ярьжээ. Одоогоор түүний баг Хармөрөн мужид үлдсэн манж хэлтэй хүмүүсээс бичиж авсан яриагаа хиймэл оюунд таниулах ажлыг хийж байгаа аж. Тус сонинд бичсэнээр бол унаган манж хэлтэй, уг хэлээр чөлөөтэй, цэвэрхэн ярьдаг настайчууд хөдөөгийн бөглүү тосгонд 100 хүрэхгүй үлджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.