images

Эзнээсээ төөрсөн нохой өөрөө цагдаагийн газарт иржээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-16


     Английн Лэйстерширт эзнээсээ төөрсөн нэгэн нохой цагдаагийн газарт өөрөө явж иржээ. Ложи нэртэй уг нохой тус цагдаагийн газраас 800 орчим метрийн зайд байрлах цэцэрлэгт хүрээлэнд эзэнтэйгээ хамт салхилж байгаад салют буудах чимээнээс айн зугтаж оджээ. Ингээд төөрч явсаар өөрөө цагдаагийн газрыг зорьж ирсэн нь энэ аж. Цагдаагийн албан хаагч хяналтын камераас уг нохойны хүрч ирсэн байдлыг харахад нохой цагдаагийн газрын үүдэн дээр ирэнгүүт шууд автомат хаалгыг нээн орж ирээд хэсэг зуур эргэлдэж байснаа хүлээх заалны буланд очин хэвтжээ. Азаар уг нохойны хүзүүвч дээр гэрийн хаяг, холбоо барих утасны дугаар байсан тул цагдаагийн албан хаагч эзэнтэй нь холбоо барьж, эсэн мэнд хүлээлгэн өгчээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.