Их сургуулийн профессор бүсгүй “Катар 2022” тэмцээнийг шүүнэ
Анд нөхдийн мэдээ
2022-11-16
АНУ-ын нэгэн их сургуульд аналитик химийн хичээл заадаг байсан профессор бүсгүй Кэтрин Нэзбит “Катар 2022” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр ажиллах болсон тухай “Washington Post” сонин мэдээллээ. FIFA өнгөрсөн 5 дугаар сарын 19-ны өдөр эмэгтэй шүүгчдийн нэрсийг нийтэд зарлажээ. Дэлхийн аваргын хөл бөмбөгийн тэмцээнийг хамгийн анх 1930 онд эмэгтэй шүүгч шүүж байсан бөгөөд түүнээс хойш 92 жилийн дараа ийнхүү эмэгтэй хүн уг тэмцээнийг шүүхээр болж буй ажээ. Нэзбит шалгарсан шүүгчдийн нэрсийг "Twitter"-т тавигдсаныг үзэж өөрийнхөө нэрийг олж хараад “Гайхаж баярласандаа өрөөн дотроо 20 минут үсэрч дэвхцсэн. Эмэгтэй хүнийг шүүгчээр сонгоно гэж үнэхээр төсөөлөөгүй” хэмээн хэлжээ. Тэрбээр 2019 Францад болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-ий туслах шүүгчээр явахаасаа хоёр долоо хоногийн өмнө их сургуулийн багшийн ажлаасаа гарч хөл бөмбөгийн шүүгчийн зам мөрийг хөөжээ. АНУ-д төвтэй Мэргэжлийн шүүгчдийн байгууллагын тэргүүн Марк Гэигэр “Нэзбит бол хариуцсан ажилдаа бүхнээ зориулж амжилт бүтээж чаддаг хүн. Тэр ямар нэгэн зүйлд сэтгэл ханадаггүй, үргэлж шинийг эрэлхийлж, зорилгодоо хүрэхийн тулд бүхнээ зориулж чаддаг” хэмээн үнэлжээ. Нэзбит багаасаа хөлбөмбөг тоглодог байсан бөгөөд 14 насандаа анх удаа хөвгүүдийн тэмцээн шүүж байжээ. Үүнээс хойш хөлбөмбөгийн спортоо орхилгүй явсаар 2013 онд АНУ-ын эмэгтэй хөл бөмбөгийн Лигийн тэмцээнд туслах шүүгчээр ажиллаж байв. Энэ мэтээр амжилтаа улам ахиулсаар өнөөдөр ийнхүү дэлхийн хамгийн том тэмцээний шүүгчээр ажиллахаар болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.