images

APEC-ийн  уулзалт болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-16


     Индонезид болж буй “Их 20”-ийн уулзалт дууссантай залгуулаад Тайландын нийслэл Бангкокт APEC (Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага)-ын  дээд хэмжээний уулзалт энэ сарын 18-19-ны өдрүүдэд болно. Тус уулзалт хамгийн сүүлд 2018 онд болсон бөгөөд 2019 оны хурал Чили улсад болох байсан боловч тус улсад өрнөсөн жагсаал цуглаанаас үүдэн хойшилж, 2020 оны Малайзид, 2021 оны хурал Шинэ Зеландад болох уулзалт цар тахлын улмаас цахим хэлбэрээр явагдаж байжээ. APEC нь улс орноор биш эдийн засгийн чансаагаар гишүүн элсүүлдэг тул тус уулзалтанд Тайвань болон Хонгконгийн төлөөлөгчид мөн оролцоно. Уулзалтыг зохион байгуулагч Тайланд улсын тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд тус байгууллагын гишүүн орны төлөөлөгчдөөс гадна Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Саудын Арабын ханхүү Мухаммед бин Салман нарыг урьжээ. “Нээлттэй байдал, Харилцаа холбоо, Тэнцвэр” сэдвийн дор хуралдах уг уулзалтаар чөлөөт худалдааг өргөжүүлэх, олон улсын сөргөлдөөнт байдлыг намжаах, ОХУ-ын Украинд явуулж буй түрэмгийллээс үүдэлтэй хүнсний болон эрчим хүчний хомсдол зэрэг асуудлыг голлон ярилцах ажээ. APEC нь 1989 онд Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд эдийн засгийн өсөлтөөрөө хамтран ажиллах зорилгоор байгуулагдаж байсан бөгөөд 1993 оноос дээд хэмжээний уулзалтыг тогтмол хийх болж өнөөгийн байрь сууриа олжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.