Франц улс “Парис-2024” Олимпын бүтээгдэхүүнээс 2 тэрбум еврогийн ашиг олохоор төлөвлөжээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-16
“Парис-2024” Олимп зохион байгуулах хорооноос Олимпын бүтээгдэхүүн худалдаалах анхны албан ёсны эрхтэй дэлгүүрийг нээлээ. Тус дэлгүүр Олимпын бэлгэдэл, бяцхан Эйфелийн цамхаг болон бусад мерчиндайз бүтээгдэхүүнүүдийг худалдана. Олимп зохион байгуулах хороо 2024 он хүртэл ийм дэлгүүрүүдээс 2 тэрбум еврогийн ашиг олохоор төлөвлөжээ. Уг төлөвлөгөөг судалгаанд үндэслэн гаргасан байна. Тухайлбал, судалгаагаар Францын хүн амын 60 хувь нь Олимпын наадмыг сонирхож байна гэсэн хариу гарчээ. Иймээс хүн амын 20 хувь нь дор хаяж нэг албан ёсны Олимпын холбогдолтой бүтээгдэхүүн авна гэж тооцоолсон байна. Энэ нь 10 сая орчим хүн дунджаар 50 еврогоор бүтээгдэхүүн худалдаж авна гэсэн үг аж. Уг тооцоогоор Франц улс иргэддээ 500 сая еврогийн борлуулалт хийх юм байна. Олимп зохион байгуулах хорооноос өнгөрсөн оны 10 дугаар сард анхны албан ёсны цахим дэлгүүрээ нээж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.