Компьютерийн дэлгэцийн камераар нүдний эмгэг оношилно
Анд нөхдийн мэдээ
2022-11-16
Компьютерийн дэлгэцийн тусгай камераар нүдний хараа муудах гол шалтгаан болсон чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй нүдний торлог бүрхэвчний гэмтлийг оношилж болдог боллоо. Чихрийн шижин өвчин нь нүдний хялгасан судас руу дамждаг тэжээллэг бодисын тэнцвэрийг алдагдуулж энэ нь аажмаар нүдний торлог бүрхэвчийг гэмтээснээр хараа муудахад хүрдэг байна. Израиль улсын эрүүл мэндийн дижитал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “AEye” компанийн зохион бүтээсэн энэхүү камер (Topcon NW-400) нь АНУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Хүнс, эрүүл мэндийн газрын гурван шатны туршилтаар орж баталгаажсан тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Тус газрын гурван шатны туршилтаар энэхүү системийн мэдрэх чадвар 93%, тодорхойлох чадвар 91,4%-ийн магадлалтай гарчээ. Энэхүү камерын систем нь хүн камерын зүг нэг минут орчим нүдээ анивчилгүй ширтсэнээр зургийг нь бүрэн авах бөгөөд зурагт уг системийн хиймэл оюун ухаан шинжилгээ хийж онош тогтоодог байна. Тус компани цаашид нүдний даралтаас үүдэлтэй харааны гажуудлыг оношлоход энэхүү камерыг ашиглах талаар судалгаа хийж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.