images

Сансрын аяллын тийзээ буцаажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-16


     АНУ-ын Чикаго хотын иргэн болгар гаралтай бизнесмэн, тэрбумтан Чефке Чапазеф 2007 онд 175 мянган доллараар сансрын аялалд явах тийз захиалж авчээ. Гэвч сансрын аяллын “Virgin Galactic” компани тэрбумтны захиалсан аяллыг өнөөдрийг хүртэл хойшлуусаар ирсэн тул нас сүүдэр 82 хүрсэн Чапазеф цаашид хүлээж чадахгүйгээ хэлээд тийзээ буцааж мөнгөө авчээ. Тэрбээр “Өнгөрсөн жилийн 7 дугаар сард “Virgin Galactic” группын захирал өөр таван хүний хамт сансрын хөлгөөр хөөрч 3-4 минут орчим жингүйдэлд орж үзээд эргэж ирэхийг харсан. Гэвч миний сансрын мөрөөдөл бол илүү холд зорих явдал байсан юм” гээд тийз худалдаж авснаас хойш аюулгүй байдал бүрэн хангагдах цагийг хүлээсээр 15 жил өнгөрсөн тул цаашид хүлээж тэвчих аргагүй болоод тийзээ буцааснаа хэлжээ. Мөн тэрбээр “Сансарт аялах мөрөөдөл маань ийнхүү талаар болж байгаа ч би хэмжээлшгүй аз жаргалтай хүн. Хувийн жижиг онгоцоороо дэлхийн өнцөг булан бүрт очиж үзсэн болохоор харамсах зүйл алга” гэжээ. “Virgin Galactic”-ын албаны хүн хэлэхдээ “Сансрын аялал нь аюулгүй байдал зэрэг олон шалтгааны улмаас хойшилсоор ирсэн нь үнэн. Одоогийн байдлаар бидэнд 800 гаруй хүн захиалга өгч тийз аваад байгаа. Бас цөөн тооны хүн тийзээ буцаасан явдал бий” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.